Буриадад COVID-19 халдварын тоо буурч байна
2021-02-09

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр хоёрдугаар сарын есний өглөөний байдлаар тус улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 31 776 болжээ. Өнгөрсөн хоногт 110 халдварын тохиолдлыг илрүүлсэн байна. 

 

Буриадын ЭМЯ-ны мэдээлснээр, тус улсад өвчлөлийн тохиолдлууд буурч байгаа бөгөөд саяхан 313 тохиолдол илэрч байсан бол хоёрдугаар сарын зургааны өдөр 132, хоёрдугаар сарын долооны өдөр 130 тохиолдол бүртгэгджээ. 

 

Нийт тохиолдлын 54 хувь нь буюу 16843 тохиолдол Улаан-Үд хотод бүртгэгдсэн байна.Өнгөрсөн хоногт 102 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 29186 болсон байна. 

 

Энд дуулгахад, Буриадад коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор тавьсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан юм. Энэ хугацаанд нийтийн хоолны газрууд 23 цагаас хойш ажиллах, зугаа цэнгүүний үйл ажиллага зохион байгуулах, бүжгийн талбайг нээх, үдэшлэг, цайллага явуулахыг хориглож байгаа аж. 


Харин театр, кинотеатр, соёлын орднууд үзэгчдийг хүлээж авч болно, гэхдээ үзэгчийн танхимын талаас ихгүй хувийг дүүргэх ёстой гэнэ. Хүүхдийн тоглоом, олон нийтийн тоглоом, амралтын төвүүд, шөнийн клубууд зэрэг худалдааны төвүүд дотор байх хүн олноор цуглах газруудын үйл ажиллагааг зогсоожээ.

 

Ахмад настнууд, архаг хууч өвчинтэй хүмүүсийг урьдын адил тусгаарлалтын дэглэм сахихыг зөвлөсөн байна. Энэ бүлгийн хүмүүсийг албан ёсоор ажлаас нь чөлөө өгч, ажиллахгүй байх хугацааны цалинг тодорхой хувиар олгож байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин