Дугуйт өргөгчтэй мөргөлдсөн ослын улмаас хүн нас барсан ноцтой осол гарчээ
2021-02-10

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д автомашинууд мөргөлдөж хүний амь эрсэдсэн ноцтой осол гарсан байна.

 

 

Тодруулбал  "Хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан" гэсэн дуудлагын дагуу Аврах анги-105-ын алба хаагчид 2 км зам туулан 01:25 цагт очиход иргэн Н /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан дугуйт өргөгчийн араас иргэн Э /32 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин мөргөсөн байжээ.

 

Ослын улмаас иргэн Э /32 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

 

Албан бус эх сурвалжийн мэдээллээр дугуйт өргөгчийн жолооч үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавилгүй механизмаа замын зорчих хэсэгт байрлуулсны улмаас осол гарсныг хэлэв. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин