Уханьд ажилласан ДЭМБ-ын шинжээчид ажлын эхний үр дүнгээ тайлагнав
2021-02-10


Хятадын Ухань хотод ажилласан үр дүнгээр коронавирус хүсний зах руу чухам хэрхэн дамжсан гэдгийг дүгнэх боломжгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид мэдэгджээ. Түүнчлэн вирусийг лабораториос гарган авсан, лабораториос алдсаны улмаас тархсан гэх таамаглалын магадлал багатай гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Энэ талаар шинжээчдийн багийн удирдагч Петер Бен Эмбаркек мэдэгджээ.

 

Эмбарекийн өгүүлснээр вирус хүнд халдсан замын талаар дөрвөн таамаглалыг мэргэжилтнүүд дэвшүүлсэн гэнэ. Эхний хоёр хувилбар нь амьтнаас хүнд вирус халдсан гэсэн таамаглал аж. Амьтнаас хүнд шууд халдсан эсвэл вирусийг дамжуулагч завсрын амьтнаар дамжин хүнд халдсан байж болзошгүй гэж эдгээр хувилбарт таамагласан байна. Харин гурав дахь таамаглал нь хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин вирус хүнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. "Хамгийн сүүлийнх нь лабораторитой холбоотой таамаглал байсан юм" хэмээн Эмбарек өгүүлжээ. 

 

Уханьд ажилласны дүнгээр завсрын тээгчээр дамжин мөн хөлдөөсөн бүтээгдэхүүний гадаргуугаар дамжин вирус халдварласан гэдэг нь хамгийн магадлал өндөртэй таамаглалууд гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Харин лабораториос вирус алдагдаж коронавирус хүнд халдварласан гэсэн таамаглал тун магадлал багатайг онцолжээ. 

 

Түүнчлэн эрдэмтэд Уханийн мах, далайн бүтээгдэхүүний зах вирусийн анхдагч эх үүсвэр байсан гэдгийг батлах нотолгоо олоогүй байна.

 

"2019 оны 12 дугаар сараас өмнө Уханьд шинэ төрлийн коронвариус байсан гэдгийг батлах баримт бичд олоогүй" хэмээн Эмбарек өгүүлээд SARS-CoV-2-ийн "өвөг" гэж танихуйц коронавирусийг Хятадын байгалиас олоогүй гэнэ. Эрдэмтдийн дүгнэснээр Уханьд үнэхээр коронавирус дэгдсэн, гэхдээ анхдагч голомт нь зах дээр биш харин хотын өөр хотуудад байсан аж. 

 

Түүнчлэн коронавирусийн эх үүсвэр болсон амьтныг ч олоогүй гэж Эмбарек мэдэгджээ. Вирус анх тархснаас хойш сарьсан багваахайг коронавирусийн эх үүсвэр гэж таамаглаж байсан ч ДЭМБ-ын шинжээчид энэ таамаглалыг батлах баримт олоогүй гэнэ. 

 

"Сарьсан багваахай болон гүрвэлүүдийг вирус дамжуулагчид гэж таамаглаж байсан. Гэхдээ эдгээр төрлийн амьтдаас илэрсэн  коронавирусийн дээж Sars-CoV-2-той адилгүй байсан " хэмээн Эмбарек мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Fort Detrick Lab Maryland Greenspring nursing home July 2019 E-cigarette disease August 2019
2021-02-12
Хаха:
боловсорол.ухамсар нэлээн доройтоод социйн үеийн тархи угаалт хэдэн үе дамжаад хаха
2021-02-10
Зочин:
Монголчууд мэдэхгүй юмандаа ч хэтэрхий мэдэмхий цэцэрхдэг сэтгэцийн өвчтэй юмаа. Тэгээд л туйлшраад мэдэмхийхийрээд л хандсан бүхэг рүүгээ дайраад давшлаад байна. Хамгийн гол нь түүнийг нь нэг хэсэг нь өлгөж аваад л улс төрийн зорилгоор сэвж өгнө. Ингээд л хор найруулагчдын хоол болоод иргэд өөрсдөө хохирно. Хэзээ ухаан суух юм болоо
2021-02-10
Хаха:
боловсорол.ухамсар нэлээн доройтоод социйн үеийн тархи угаалт хэдэн үе дамжаад хаха
Hamag yum duussan hoino, Hyataduud hamag nuglee nuuj buh hergee daldalsnii hoino ta nar ochood yu olj dolooh yum be. Utga bna uu.
2021-02-10
Бат:
Эх үүсвэр нь хаанаас гарсан олдохгүй төөрүүлээд байна лабратороос өөр хаа байдгийм хаа хамаагүй тэгээд явж байдаг бол нэн утгагүй
2021-02-10
bat:
Hytad bolon busad ulsuud anh tsergiin labratoriin aldaa bsn gedeg n magadlal undurtei bgaa ym bish uu?
2021-02-10
01:
Тэгвэл эх үүсвэр нь чухамдаа хаанаас болж таарах вэ...Сонин л юм
2021-02-10
Зочин:
Fort Detrick Lab Maryland Greenspring nursing home July 2019 E-cigarette disease August 2019