ШУУД: 54 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-02-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.10/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа:

 

-Сүүлийн 24 цагт 25245 хүнд шинжилгээ хийлээ. Шинээр 54 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 2174 болж  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1584 байгаа. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 222 мянган хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс эерэг илрэх нь 1,17 хувьтай байгаа. Өнөөдрийн байдлаар 577 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 84,6 хувь  хөнгөн, хүндэвтэр 15 хувь, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэдэн хунд шинжилгээ хийсэн хаана гарсанг хэлэхээ бсан юм уу ард иргэдэд мэдээллээ тодорхой огооч
2021-02-10