“Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд 30474 хүнийг хамруулаад байна
2021-02-11

 

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ.

 

Энэ сарын 11-нээс 23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

 

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгогдсон айл өрхийн 1 гишүүн хамрагдах юм.

 

 

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14:30 цагийн байдлаар, тус шинжилгээнд нийт 30.474 хүнийг хамруулаад байна. Тухайлбал:

  • Багануур -79
  • Баянзүрх -5686
  • Баянгол -4394
  • Хан-Уул -2763
  • Чингэлтэй -3743
  • Сүхбаатар -2579
  • Сонгинохайрхан -9343
  • Налайх -1809 хүн шинжилгээнд хамрагджээ.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


 

Shuud.mn
Сонин хачин