Л.Оюун-Эрдэнэ: Зоримог шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно
2021-02-12

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ XVII жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн нэгний мэндчилгээ дэвшүүлэв. 

 

Амархан сайн байцгаана уу?

Ашдын билэгтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж,

Монгол Улсын Айл өрх, иргэн бүхэнтэйгээ

Алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна аа!

 

Эх оронд маань төдийгүй, эргэх дэлхийн хүн төрөлхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авчирлаа. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн  хямралаас гурав дахин хохирол учруулсныг эдийн засагчид онцолж байна. Бид 10 сарын турш энэ өвчнийг дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэхүү гамшиг биднийг бүтэн тойрсонгүй ээ. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг маань -6% болж агшлаа.  Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан байна.

 

Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүртээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотолдог. Бид хамтын итгэлцэл, тэсвэл тэвчээр, нэгдмэл “Алсын хараа”, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэ хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн цусны эргэлтийг хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлаж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

 

Шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангагдахад “Нэг хаалга-Нэг шинжилгээ” туйлын чухал. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй, өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид, нийт олныхоо төлөө нэг зорилгын доор нэгдэж, гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

 

Энэ арга хэмжээний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхэлнэ. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах болно.

 

Монгол ахан дүүсээ!

 

Амны билгээс ашдын билэг гэдэг ардын сайхан үг бий. Хулгана жил хулжин одож, эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ!

 

Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, шинэ бүхэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард түмэндээ илэрхийлье.

 

30 хэмийн хүйтэнд 30 мянган монгол хүн төв талбайдаа цуглаж, өнгөрсөн 30 жилийг цэглэж, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй ээ.

 

Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа иргэд нь эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хууль засагладаг шударга төр, засагтай шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой.

 

Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй ээ.

 

Магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно.

 

Төв талбайд итгэн цугласан шигээ Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хүнд үеийг хамтдаа туулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрнээ итгэж байна. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ирж буй үхэр жил бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно.

 

Эцэг дээдэс минь 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг

 

Эх орон минь 30 жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн АЗИЙН ИХ ХҮЛЭГ УЛС болон хөгжих болтугай.

 

Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай!

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-08-14
иргэн:
Өмнө нь ямар зоримог шийдвэр гаргасан болоод үргэлжлүүлнэ гээд байгаан бол итгэхгүй байна.
2021-02-15
Энэ нэг том баасан чацгатай хүүхдийг яаанаааа.
2021-02-14
баатар:
чадахгүйшдээ тэнэгтэхээ зоримог гэхгүй л юм бол.
2021-02-13
ЧИ ЭХЛЭЭД ХУРЭЛСУХ МАНГАРЫХАА ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХГУЙ СЭЛМЭЭ ГАРГАЖ ИРЧЭЭД ХУЙНД НЬ ХИЙЧИХСЭН 60 ТЭРБУМЫХНЫГЫЫ ЦЭВЭРЛЭЭД АЛЬ ТЭД ЧИНЬ ТЕРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ШИГЧХЭЭД ЗАЙЛЖ ЕГЕХГУЙ БАЙНААААААААААА ИНЕГ МИАТ ТЕМЕР ЗАМ ГЭЭД Л ХЕВЕРНЕ БУХ УДИРДЛАГУУДЫГ ХАЛ
2021-02-12
Наад үлгэрээ өөртөө л хэл малаа.
2021-02-12
Хятад улс манайхаас түүхий эд худалдан авч тэр яриад бгаа долл хуримтлагдлаа Танай засагт одоо гадаад хөрөнгө оруулалт хэрнгтэй
2021-02-12
Zochin:
Нэг хаалга нэг өрх арга хэмжээний үед гардан шинжилгээ хийж байгаа лабораториудын эмч ажилчдаа урамшуулна уу
2021-02-12
Irgen:
Zuv shiidveriig zorimog gargana shuu. Teneg shiidveree zorimog gargah geed zutgevel tsuuhun heden mongolchuud, saihan eh oron mini hetsuudne shuu.
2021-02-12
Ttt:
100 hubi buh humuusiig ug duugui neg Namiig magtan duulj surguulitai olsson nohoi cig dagah heregtei u.
2021-02-12
Dangaaraa oluulaa 5 jil aarhaj zasag barij baigaa .eserguutseh sorog hucin alga bolson.. Henteegee temtseh um bol doo. Buh TB tanai tal bolson.
2021-02-12
Зочин:
Та христос шашинтан монгочууд будда бөө шүтдэг шинийн нэгэнд тэмцэл ярих юм билэгтэй зүйл ярьж бай
2021-02-12