Говь-Алтай аймагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
2021-02-12

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс баруун зүгт 27 км-т, 2020.02.12-ны өдрийн 00:06 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 00:10 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын газар ирүүлсэн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Ард түмнийг айлгаж мөнгө идэх бас нэг арга нь. Иймэрхүү бага зэргийн чичирхийлэл байнга л болж байдаг.
2021-02-12