Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэхийг завдсан эмэгтэйг аварчээ
2021-02-15

"Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Силикат” хороолол барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага" 2020.02.14-ний өдрийн 17:01 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:06 цагт очиж, тус сумын харьяат иргэн Н /36 настай, эмэгтэй/-г гэр бүлийн маргааны улмаас Хуучин тоосгоны үйлдвэрийн барилгаас үсрэх гэж байсныг буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин