ШУУД: 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-02-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.15/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод, Дорноговь  аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт 33219 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 6 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын эхний болон давтан шинжилгээнд илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1545 болжээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1871 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 29 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2383 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1711 байгаа. Өнөөдрийн байдлаар 655 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 565 хүн хөнгөн, хүндэвтэр 86, хүнд 3, маш хүнд 1 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д 220 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 173 хүн хөнгөн, хүндэвтэр 44, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 187 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 147, хүндэвтэр 39, хүнд 1 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 248 хүн эмчилгээнд байгаа. 

 

Сүүлийн батлагдсан тохиолдлуудыг дүүргээр танилцуулбал, 

 

  • Баянгол дүүрэг: 7

  • Баянзүрх дүүрэг: 10

  • Сүхбаатар дүүрэг:1

  • Сонгинохайрхан дүүрэг: 3

  • Хан-Уул дүүрэг: 3

  • Чингэлтэй дүүрэг: 5

  • Налайх дүүрэг: 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

 

Сүүлийн үед хэд хэдэн голомт идэвхтэй байна. Тухайлбал, 

 

  • Сүхбаатар дүүргийн 116 сургуулиас хамааралтай голомтод нийт 14 

  • "Монгол шир" компанийн голомтод 135

  • Нийслэлийн Амгалан амаржих газартай холбоотой халдвар 69

  • Наркологийн төв эмнэлгээс улбаатай "Цахиур төмөр" эмийн сангийн тохиолдол 69

  • Си Жи Эс эмнэлэгтэй холбоотой 18 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Ok
2021-02-15