Ж.Амгалан: Иргэд автобусаар зорчих оролдлого хийж байна
2021-02-15

Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өргөтгөсөн хүрээнд зохион байгуулж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөл хорионы нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Засгийн газар, УОК-оос цар тахлыг саармагжуулж эдийн засгийг сэргээх талаар дорвитой арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Улаанбаатарчууд маань хязгаарлалтад нэн хүндэтгэлтэй хандаж гэрийн дэглэм сайтар  сахиж байгаад цагдаагийн байгууллагаас талархал илэрхийлмээр байна. Иргэдийн болон автотээврийн зорчих хөдөлгөөнийг бага байлгах нь нэн ач холбогдолтой байгаа нь нотлогдож байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа. 

 

Өнөөдөр өглөө нэлээд ачаалал үүсч иргэд болон автомашины хөдөлгөөн нэмэгдлээ. Тиймээс төрийн албан хаагчдын тав хүртэл хувийг ажиллуулахаар зохион байгуулалтад оруулах зэргээр өнөөдөрт багтааж бүх яам агентлаг дотроо зохион байгуулалт хийж ажилламаар байна. Мөн Мобиком, Юнител зэрэг харилцаа холбооны байгууллагын ажилчид дотор зохион байгуулалтад орж ажиллах шаардлагатай. Түүнчлэн иргэд автобусаар зорчих оролдлого их байна. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байхыг хүсье" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Энэ херенгежсен цагдааг зайлуулаагуй юм уу. Хурэлсух лалар цагдаа нарт буруу ханд егч негеедуул нь хуулиас давсан уйлдэл их хийж бгаа. Удахгуй цагдаа нарыг эргээд шалганаа. Энэ мэтийн олгой толгойтой новшнуудаас 10 жилийн шалгалт аваад зайлуулах хэрэгтэй. Юмаа ойлгоогуй яваа малнуудыг.
2021-02-15
Тийн бас будмал үстэй болоогүй.
2021-02-15
Энэ чинь нөгөө торгоно хорино шийтгэнэ гээд айдаст авхуулаад байлаг хурандаа мөнүүүүүү?
2021-02-15