С.Энхболд:  Вакцинжуулалтыг энэ сарын 23-наас эхлүүлнэ
2021-02-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.15/ хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Энэ сарын 23-наас вакцинжуулж эхлэх үү? Хүн амын хэдэн хувийг хамруулах вэ? 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

 

-Хөл хорио 23-нд дуусна. Вакцинжуулалтыг 23-наас эхлүүлэх төлөвлөгөө гарсан. ДЭМБ-аас одоогийн байдлаар Pfizer вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон. Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр төлөвлөж, тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна. 

 

Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. Хадгалалт тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ-д агуулах байдаг. Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдийг бэлдсэн. Pfizer-ийн вакцин -70 градуст хадгалах ёстой. Агуулах тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Бэлэн байдлыг хангасан. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Хамгийн найдвартай нь ОХУлсын Спутник вакцин шүүдээ, үзэл сурталаас ангид байж ард түмэнээ найдвартай баталгаатай вакцинаар вакцинжуулах хэрэгтэй.
2021-02-15
chadvar muutai teneg hoilog maanag gar
2021-02-15
Урд зүгийн амьд DNA-с гаргаж авсан хятад вакцин бол ёстой NO шүү!!!
2021-02-15
Болтугай. 23 ны өглөө эхлэхгүй бол та нар хүүк шиг зоригтойгоор огцор ойсоон.
2021-02-15