Австри хөл хориогоо дөрөвдүгээр сар хүртэл сунгав
2021-02-17

Австрийн Засгийн газар энэ жил дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр тохиож буй католик шашинтны улаан өндөгний баяр хүртэл хөл хориогоо сунгахаар шийдсэн талаар ВВС мэдээлжээ. 

 

"Цаашдаа хязгаарлалтуудаа цуцална гэсэн найдвар дүүрэн байна. Гэхдээ одоогоор ингэх боломж алга" хэмээн Австрийн канцлер Себастьян Курц мэдэгдсэн байна. Түүнийн өгүүлснээр, эцсийн шийдвэрийг гуравдугаар сарын нэгний өдөр засгийн газрын түвшинд гаргах аж.

 

Австри улсад долоо хоногийн өмнөөс бүхий л дэлгүүр, үсчин, гоо сайхны салонууд нээгдсэн байна. Гэхдээ гоо сайхны салоноор үйлчлүүлэхэд коронавирусийн шинжилгээ нь сөрөг хариутай байх ёстой аж.

 

Худалдааны салбарыг нээсний дараа Австрид тахлын нөхцөл байдал тогтвортой хээвэр байсныг мэргэжилтнүүд онцолсон байна. Гэхдээ Австрид британи штамм, Тиролд Өмнөд Африкийн штамм илэрсэн нь ихээхэн санаа зовниож байгаа гэнэ. Тиймээс урьдын адил хүмүүсийг олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг зөвлөсний дээр хоёроос дээшгүй гэр бүл нэг дор уулзахыг зөвшөөрчээ.

 

Австрийн Засгийн газар хүн амаа шинжилгээ, вакцинжуулалтад хамруулснаар нөхцөл байдлыг хяналтдаа авна гэж ихээхэн найдаж байгаа аж. Улаан өндөгний баяр гэхэд нэг сая хүнийг вакцинд хамруулсан байхаар тооцож байгаа бөгөөд одоогоор тус улсын 400 мянган хүн вакцинд хамрагдсанаас 145 мянга нь хоёр дахь тунгаа хийлгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин