БНХАУ: Баяраар орон нутагруу зорчоогүй ажилчдад нөхөн төлбөр олгожээ
2021-02-17

Хятадын нийслэл Бээжин хотод хаврын баярын үеэр гэртээ харихаар орон нутгийг зориогүй цагаач ажилчдад нөхөн төлбөр олгосон талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийдээ 17 мянган цагаач ажилчинд тэтгэмж болгон олгохоор 7 сая юань зарцуулсан байна. Энэ мөнгийг барилгын объектууд барих, тохижуулах ажлыг тасралтгүй явуулахаар баярын өдрүүдэд гэртээ харилгүй Бээжин хотноо үлдсэн ажилчид авчээ. Дунджаар нэг ажилчин 400 юань (shuud.mn: монгол мөнгөөр 162 мянган төгрөг) хэмжээтэй нөхөн төлбөр авчээ. 

 

Баяраар орон нутгийг зорилгүй, Бээжин хотод үлдэж ажлаа үргэлжлүүлсэн ажилчдад олгох нөхөн төлбөрийн санхүүжилтийг нийслэлийн Орон сууц, хот болон хөдөөний барилгажилтын асуудал эрхэлсэн хороо гаргасан байна. 

 

Энд дуулгахад, хаврын баярын үеэр Хятадад ажилтнууд албан ёсоор хоёрдугаар сарын 11-17-ны хооронд долоо хоног амрах ч ихэнх компани, байгууллагууд энэ баярын үеэр албан ёсны амралтаас хойш дахин долоогоос 14 хоног сунаж амардаг гэнэ. Тиймээс энэ өдрүүдэд орон нутгууд руу зорчих хөдөлгөөнийг багасгах үүднээс баяраар өөр хотруу явахгүй цагаач ажилтнуудад шагнал урамшуулал амлаж байв. Тухайлбал Жөжян мужийн Ханжоу хотын захиргаа Хаврын баярын үеэр хотоос гаралгүй үлдэх цагаач ажилтнуудад 155 ам.долларын хэмжээтэй нөхөн төлбөр санал болгож байсан юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин