Ким Жон Уны эхнэр жилийн дараа анх удаа олны өмнө гарчээ
2021-02-17

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эхнэр Ли Соль Жу нэг жилийн хугацаанд анх удаа олны өмнө гарсан талаар Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлжээ. 

 

Агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагчийн эхнэр нөхрийн хамт Ким Чен Ирийн төрсөнх өдөрт зориулсан тоглолтыг үзэж сонирхсон байна. Энэ арга хэмжээ хоёрдугаар сарын 16-ны мягмар гарагт Пхеньян хотын "Мансудэ" театрт болсон гэж эх сурвалж мэдээлжээ.

 

"Ерөнхий нарийн бичгийн дарга эхнэр Ли Соль Жугийн хамт угталтын маршийн аян дор театрын үзэгчийн танхим руу орж ирмэгц  үзэгчид нөхөр Ким Жон Унд гүн хүндэтгэл үзүүлэн "Ура!" гэж чангаар хашгирсан" хэмээн Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 

Хамгийн сүүлд Ли Соль Жу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-ны өдөр нөхөртэйгээ хамт Пхеньян дахь театрт шинэ жилийн тоглолт үзэн олны өмнө гарч байсан гэнэ. Түүнийг ийнхүү жилийн хугацаанд олны өмнө гарахгүй байгаа нь өвчин, жирэмслэлттэй холбоотой гэх цуу яриа үүсэх шалтгаан болсон бөгөөд харин өнгөрсөн оны 10 дугаар сард Өмнөд Солонгосын хэвлэл түүнийг хүнд өвдсөн хэмээн мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин