ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн нас баржээ
2021-02-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.18/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлүүлж нэг хүн нас барлаа. Тухайн хүн 2021 оны 2 дугаар сарын 14-нд халдвар батлагдсан. Биеийн байдал нэн хүнд байж байгаад 2 дугаар сарын 17-нд нас барлаа. Хавсарсан хавдартай, хавдрын хордлого, уураг дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар. Коронавирус халдварын хүндэвтэр явцтай байсан.

Shuud.mn
Сонин хачин