Турк ирэх сараас хөл хориогоо сулруулна
2021-02-18

Коронавирусийн цар тахлын улмаас Туркт авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг гуравдугаар сараас эхлэн аажмаар сулруулахаар болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэнийг Интерфакс дамжууллаа. 

 

Эх сурвалийн мэдээлснээр, өндөр, эрсдэлт, дунд болон бага гэсэн эрсдлийн дөрвөн ангилалд бүс нутгуудыг хуваах юм байна. Ингээд эрсдоийн ангиллаас хамаарч бүс нутгууд амралтын өдөр тогтоосон хөл хорих цагийг цуцлах зэргээр хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулах гэнэ.

 

Мөн ойрын үед нийтийн хоолны газруудыг нээхтэй холбоотой замын зураг гарах аж. Эрдоган мэдэгдэлдээ Турк улсад 5.5 сая хүн хэдийнэ вакцинд хамрагдсан гэдгийг онцолжээ.

 

Одоогийн байдлаар Турк улсад 21.00-05.00 цагийн хооронд хөл хорих цаг үйлчилж байгаа юм. Иргэд амны хаалт зайлшгүй зүүж, хүн хоорондын зай барих журам үйлчилж байгаа бол зоогийн газар, кафе, шөнийн клубууд бүгд хаалттай, харин нийтийн хоолны газрууд зөвхөн авч явах нөхцлөөр үйлчилж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин