Улаанбаатар хотын худалдааны танхимаас уриалга гаргажээ
2021-02-18

Улаанбаатар хотын худалдааны танхимаас Банкны тухай хуулийг дэмжиж уриалга гаргажээ.

 

 

Тус Танхим гишүүн байгууллагууддаа дэмжлэг үзүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үүднээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нэгэн уриалгыг өнөөдөр гаргасан байна.

 

Энэхүү уриалгад “УИХ-аас “Банкны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулан одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудыг 2022 оны 6 дугаар сарын дотор багтаж хувьцаат компани болгож өөрсдийн хувьцааг олон нийтэд санал болгох шаардлагатай болсон билээ. Энэ нь бизнес эрхлэгчид, иргэд та биднийг банкны хөрөнгө оруулагч болж, өөрийн хөрөнгөө оруулсан банкаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх боломжийг бий болгож байна” хэмээн онцолжээ.

 

УБХТ-ын гишүүд уриалгад нэгдэж:

 

  • УБХТ-ын гишүүд нэгдэж өөрсдийн хувьцааг нь эзэмшдэг банктай болох, хувьцаагаа гаргах банкинд хамтран хөрөнгө оруулах;

 

  • Өөрсдийн хувьцаа эзэмшдэг банкаараа дамжуулан дотоод, гадаадын зах зээлээс бизнесийн хөнгөлөлттэй санхүүжилт босгоход хамтран ажиллах;

 

  • Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн Санхүүгийн төв” болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах;

 

  • Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад хамтран нэгдэж ажиллах. талаар дурдсан байна.

 

Хэрэв хамтран нэгдэж чадвал бизнес эрхлэхэд тулгамддаг хамгийн хэцүү асуудлуудын нэг болох урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй санхүүжилт, хөрөнгө оруулалт олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг улам илүү нэмэгдүүлнэ гэдгийг онцолжээ. 

Shuud.mn
Сонин хачин