Венесуэлд "Спутник V"-ыг ашигласан вакцинжуулалтыг эхлүүлжээ
2021-02-19 10:39

Венесуэлд Оросын "Спутник V" вакциныг ашигласан, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтын ажил эхэлжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдээд, Миранда мужийн Лос-Текес хотын эмч анхны тунг хийлгүүлсэн талаар онцолсныг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

"Дэлхийн хамгийн аюулгүй вакцин болох "Спутник V" вакцин"-аар эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулах ажил эхэлсэн тул хоёрдугаар сарынх 18 түүхэн өдөр болж байна хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 10 дугаар сард Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан Венесуэлд эмнэлзүйн гурав дахь шатны туршилтыг хийлгүүлэхээр "Спутник V" вакциныг Венесуэлд нийлүүлсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Харин 12 дугаар сард Оросын талтай олон нийтийн вакцинжуулалтад зориулан тарилга нийлүүлэх хэлэлцээр байгуулж, эхний ээлжийн вакцин энэ сард Венесуэлд хүрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tiim bna
2021-02-19
Мундаг ухаалаг удирдагч хүн шүү Мадуро
2021-02-19
Very good
2021-02-19