Маргааш Хан-Уулд явуулын шинжилгээний цэг ажиллуулна
2021-02-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.19/ хийлээ.

 

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: 

 

-Өчигдөр Хан-Уул дүүргийн 18 хорооны 32 мянган өрхөөс шинжилгээ авахаа зарласан. Төлөвлөгөөт ажил 50 хувиар нэмэгдсэн. Нийт 42443 хүнээс шинжилгээ авчээ. Ингэж тоо нэмэгдсэн нь хоёр шалтгаантай.

 

Нэгдүгээрт, Нэг өрхийн нэг хүн шинжилгээ өгөх ёстой боловч нэг өрхөөс хэд хэдэн хүн шинжилгээ өгч ачаалал нэмэгдүүлсэн. 

 

Хоёрдугаарт, Өөр дүүрэг, хорооны иргэн шинжилгээ өгсөн тохиолдол байна. Иймд Хан-Уул дүүргийн 18 хороонд цөөн тооны өрх шинжилгээнд хамрагдалгүй үлдсэн. Үүнийг хаягаар нягталж, 2 дугаар сарын 20-нд явуулын цэгээр шинжилгээ авна. Өрх бүрээс нэг хүн PCR шинжилгээ  өгнө гэдгийг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин