"Улаанбаатарт танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй"
2021-02-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,  УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хэзээнээс  танхимаар хичээллэх боломжтой вэ? Оюутнууд гуравдугаар сарын 01-нээс  танхимаар хичээллэх үү? 

 

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: 

 

-Засгийн газар, УОК  боловсролын салбар,  хүүхдүүд хохирч байгаа асуудалд маш их санаа зовж байгаа. Гэхдээ Улаанбаатар хотод 120 гаруй голомт байгаагаас идэвхтэй 40 гаруй голомт байна. Ийм нөхцөлд Улаанбаатар хотод танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэсэн байр суурьтай байгаа. Орон нутаг буюу ногоон бүс болсон газарт танхимаар хичээллүүлэх зэрэг асуудлыг Засгийн газар, УОК-т хэлэлцэж байна. Тодорхой шийдвэр гарсан цаг мэдээлнэ. Оюутнууд адил. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ядаж 12-р ангийн сурагчдыг шалгалтанд бэлтгэх давтлага хийхээр 7 хоногт 3 удаа танхимаар хичээллүүлэх шаардлагатай байна. Төгсөх ангийнхан цөөхөн тул зай барьж маскаа зүүгээд 1 ангид цөөн сурагчид суулган хичээллэх боломжтой. Төгсөх ангийн оюутнууд ч адилхан 7 хоногт 3 удаа танхимаар хичээллэх хэрэгцээ байгаа байх.
2021-02-19