Ипотекийн зээлээр баталгаажсан БОНД гаргалаа
2021-02-18

"Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив Хорин Тав” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.

 

Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд “МИК Актив Хорин Тав ТЗК” ХХК нь 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 108 гаруй тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ыг гаргалаа.

 

ИЗББ-ын төрөл

Хэмжээ /төгрөгөөр/

Давуу эрхтэй ИЗББ I

22,578,300,000

Давуу эрхтэй ИЗББ II

61,120,900,000

Давуу эрхтэй ИЗББ III

13,546,800,000

Энгийн эрхтэй

10,805,900,000

 

Shuud.mn
Сонин хачин