Өнөөдрийн байдлаар вакцинд 11120 хүн хамрагджээ
2021-03-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.03/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцинд 11120 хүн хамрагдлаа. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд, бусад салбарын хүмүүсийг хамруулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд нь вакцины дараах урвал илэрч байна. Тандалтаар халуурах, толгой өвдөх, хөндүүрлэх зэрэг  шинж тэмдэг илэрч байгаа.  Одоогийн байдлаар вакцины дараах  ноцтой хүндрэл, урвал бүртгэгдээгүй. 

 

Улсын хэмжээнд вакцинжуулагдсан иргэдийг дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэж, нэгдсэн сан үүсгэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Төрийн нэгдсэн системээс хамрагдсан гэсэн гэрчилгээгээ хэвлэж авах боломжтой. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
арай дэндүү удаан байна
2021-03-04