ВИДЕО: УДЭТ-аас 54 тохиолдол батлагдаж, 900 гаруй хавьтагчийг шинжилгээ өгөхийг анхааруулж байна
2021-03-07 22:12

 

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.

 

Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд урлаг, соёлын тоглолт үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноороо оролцсоноос коронавирусийн халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна.

 

Тухайлбал энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусийн нийт 54 тохиолдол батлагдлаа. Дээрх жүжгийг нийтдээ 900 гаруй хүн үзсэн байна. 

 

Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг анхааруулж байна. 

 

Мөн сүүлийн өдрүүдэд буюу таван удаагийн оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэдээс нийт 43 хүнээс халдвар илэрлээ.

 

Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, үзвэр, үйлчилгээ үзэхгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх,  гэртээ байх, орон байр болон ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж агаар сэлгэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Яаж бодохоороо тоглолт хийж агааржуулалт муутай газар2-3 цаг болгож болно гэж бодлог байнаа, хотын даргаа Саруулхан анги танхистай сургууль хүртэл орохгүй байхад
2021-03-08
Зочин:
УОК(Духаараа харсан Амарсайхан), НОК( дунхуу Сумьяабазар), драмын театрынхан, 900 тэнэг эдгээр малуудыг бугдийг нь баривчилж хээр аваачиж малын хашаанд тусгаарлая! Хорлон суйтгэх ажиллагаа явуулаад байна ! !
2021-03-08
Зочин:
12хоног хориод нэг өрх нэг хүн шинжилгээ хийгээд үр дүн байхгүй л боллоо доо ХӨСҮТ УОК муу ажиллаж байна мэдээлэл ч тодорхой өгч чадахгүй хүн сольж болно шинэ хүн хуучинаас илүү ажиллах тэгж чадаагүйгээс халдвар тархлаа бас шалтгааныг нь тодоруулж алдаагаа олж байж дахин алдаа гаргахгүй төлөө ажиллах
2021-03-08
Erguu dagznuud:
Toglolt khiij tenegtdegiin malnuud golomt todorkhoigui uvchul baikhad
2021-03-08
owchlol zogsson ni todorhoigui baihad sonin humuus yumaa ochood bas uzej baidag
2021-03-08
Odoohondoo olon hun hamarsan togloltuudiig hoishluulj boloogui yu owchlol nemegdeed baihad...
2021-03-08