Өнөөдөр худалдаа үйлчилгээний салбарынхныг дархлаажуулна
2021-03-10

 

Улсын онцгой комисс хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргасан.

 

Тухайлбал, Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй. Шаардлагатай газруудад хэсэгчилсэн хязгаарлалт хийж одоогийн байгаа дэглэмээ мөрдөж ажиллана. Аж ахуй  нэгж, иргэд өөрсдөөс шалтгаалах бүхий л дэглэмээ сахиж, эрсдэлгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.

 

Мөн вакцинжуулалт гуравдугаар сарын 09-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Халдвар хамгааллын дэглэм түүнд тавих хяналтыг сайжруулахад холбогдох байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө өгөх, зохион байгуулалтад анхаарч ажиллана хэмээн  Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. 

 

Өчигдөр буюу гуравдугаар сарын 09-ний өдөр  Улаанбаатар цахилгаан түгээх, тохижилт үйлчилгээний компани, цэвэрлэх байгууламж, хил хамгаалах, дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилчид, иргэдийг вакцинжуулсан. Тэгвэл өнөөдөр  худалдаа, үйлчилгээний салбарын  ажилчдыг вакцинжуулна. Харин маргааш буюу гуравдугаар сарын 11-нд Боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчдыг гэх мэтээр төлөвлөгөөний дагуу дархлаажуулах юм. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин