Путин хорих газарт гар утас ашиглахыг хориглов
2021-03-10

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хорих газруудад хоригдлууд ашиглаж байгаа үүрэн холбооны дугааруудыг ашиглах боломжгүй болгох тухай хуулинд гарын үсэг зурсан талаар "КП" мэдээллээ.

 

Ингэснээр үүрэн холбооны операторууд хорих газарт ял эдлэж байгаа хүмүүс, урьдчилан саатуулах төв болон бусад засан хүмүүжүүлэх газар байгаа сэжигтэн, яллагдагч, ялтнуудын ашиглаж байгаа дугааруудад үйлчилгээ үзүүлэхээ зогсоох үүрэг хүлээх аж.

 

Шийтгэл гүйцэтгэх холбооны албаны дарга эсвэл орлогч дарга, тухайн байгууллагын орон нутгийн салбар газрын даргын бичгээр гаргасан шийдвэрийн үндсэн дээр дээрх үйлчилгээг зогсоох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ялтнуудад
2021-03-11
Ялтнуудад
2021-03-11
Муусайн орнуудад гар утас өгч эрхлүүлж болохгүй
2021-03-11
Ялтнуудад
Ялтнуудад