ВИДЕО: Т.Чимгээ эрхэнд нь халдсан бичлэгийг гаргаж өгөхийг хүссэн
2021-03-10

Засгийн газрын хуралдаан "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай" асуудлыг хэлэлцсэн ба хуралдааны шийдвэрийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:


-Эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Хэргийг прокурорт буцааснаас хойш ямар процесс өрнөснийг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын анхан шатны болон давж заалдах шүүхээр 6 удаа орсон. Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Өнөөдөр олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүлт үйлдэгдсэн нь тодорхой байхад Б.Хурц нарын хүмүүст "дийлдэж" яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна. Эрүүдэн шүүсэн гэмт хэрэг нэгэнт үйлдэгдсэн гэдгийг ард түмэн харсаар байна. Тиймээс Засгийн газрын тэргүүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ялтан Т.Чимгээтэй очиж уулзсан.

 

Дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Үүний хоёрдугаарт, шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гэж заасан. Энд хүний эрх зөрчигдсөн, хилс хэргээр шүүгдэж 20 жилийн ял авсан нь эрүүдэн шүүлтээр тогтоогдсон. Цаашид бид эрүүдэн шүүлтийг дахин гаргахгүй байх холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Зарим хэвлэлээр Засгийн газрыг энэ хэргээр улс төрийн шоу хийж байна хэмээж байна. Засгийн газрын тэргүүн шүүх эрх мэдэл шийдвэрээ гаргахыг хүлээх гарцаагүй байдалд хүрснээс, Засгийн газрын тэргүүн гэмт хэрэгтэй тэмцэх үүндээс энэ хэргийг олон нийтийн анхааралд хүргэхийг чиглэж байгаа гэлээ. 

 

Өнөөдөр Т.Чимгээгээс надад хоёр утга бүхий өргөдөл ирсэн. Нэг нь "Тэрэлж" зочид буудалд миний эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг нүүрийг минь бүдгэрүүлж хэсэгчилж олон нийтэд цацах, хоёр дахь нь намайг хоригдож байх хугацаанд амь насаа алдсан охины минь хэргийг дахин шалгаж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн. Засгийн газрын өнөөдрийн хурлаар зөвшөөрсний үндсэн дээр өнөөдөр олон нийтэд үзүүлэх гэж байна. Энэхүү бичлэг ямар зорилгоор хийгдсэн гэдгийг би мэдэхгүй байна. Би бичлэгийг та бүхэнтэй өнөөдөр анх удаа үзэх гэж байна. Нэг хүн эмэгтэй хүнийг нүцгэлээд эргүүлж тойруулан, хурууны хээг авч байгаа, нэг нь камераар бичиж байгаа дүрс бий.  Хүнийг мансууруулж байгаад хурууны хээг авч, нүцгэлэхийг зөвшөөрдөг гүйцэтгэх ажил дэлхийн хаана ч байхгүй. 

 

Маш тодорхой хэргийг шүүх бие бие рүүгээ шидээд, өөр дээрээ 30 хоног байлгаж байгаад буцааж байна. Гэтэл энэ хугацаанд эрүүдэн шүүгдсэн хүмүүс тэнд тарчилсаар байна.  Зүйлчлэлийг зөвтгөх эсвэл буруутгах эрх надад ч байхгүй. 2013 оноос хойш цагдан хорихыг хориглосон байранд камер байрлуулж тэднийг байлгасан. Т.Чимгээ "Би 5 жил 7 сар хийгээгүй хэргийнхээ төлөө сууж байна. Ариун цэврийн хэрэглэл ч өгөлгүй байлгаж эрүүдэн шүүж байсан" хэмээсэн. Би мөн Б.Содномдаржаатай уулзахаар төлөвлөж байна.

 

 

Ингээд бичлэгийг олон нийтэд үзүүллээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Бичлэг хийгээд Т.Чимгээгийн нөхөр рүү явуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нөхөрт нь үзүүлсэн. Монголын хууль хяналтын байгууллага миний эрхэнд халдсан. Бичлэгийг гаргаж өгөөч гэж хэлсэн. Т.Чимгээ тухайн үед 50 орчим грамм архи ууснаа санадаг, түүнээс цааш ухаан нь балартсан гэж хэлсэн. Ял эдэлж байсан Амгаланбаатар нь хамт хоригдож байсан нэг ялтныг энэ хэргийг хамт хүлээе хэмээн ятгасан байдаг юм билээ. Тухайн хүнийг зөвшөөрөөгүйнх нь төлөө түүнийг гянданд 8 сар дэглэм дээшлүүлж хорьсон, тэр хүн одоо ч бий. Тиймээс бүтэлгүйтсэн Амгаланбаатар мэдүүлэгтээ би С.Зориг агсны хэргийг бусадтай хамтарч үйлдсэн гээд түүнд нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дурдсан.

 

Гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан хүмүүс Т.Чимгээд утас, дугаар авч өгөөд байнга мессеж бичиж, дотно болж өөр ялтнууд дарамталдаг талаарх мэдээллийг нь аваад, би тусална, зөвлөгөө өгье хэмээн итгэлийг нь олж Тэрэлж зочид буудалд аваачин дээрх үйл явдал болсон гэсэн мэдээлэл надад байна. Үүнээс өөр мэдээлэл надад алга. Энэ бол Монгол Улсын хууль хяналтын байгууллага, Эрүүгийн тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуулийг маш бүдүүлгээр зөрчсөн. Хүний эрхийн мэдрэмжтэй болсон цаг үед зүй бус үйлдэл гарсан хэмээв.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
ард:
сонгууль төххөөрл муу зориг гээл шоу хиииж хулгаачуууд төрииин суудал авч хулгааа хиииж баяжих юм
2021-03-11
Кк:
Тагнуулын ажилтөн нүцгэн өөрийгөө камэрдуулаад, Бас давхар бичлэг хийлгээд багаа. Цээж нүцгэн авхуулж Архивд орно гсн юмуу. Ойлгохгүй юмаа
2021-03-11
irgen:
onts nochtoi gemt heregt zoriulj tusgai shuuh prokuror baiguulah heregtei
2021-03-11
Иргэн:
Бид ямар нийгэмд амьдраад байна? Бидний үр хүүхэд, үр хүүхдийн хүүхдүүд ямар нийгэмт амьдрах гээд ... . 30 жилийн өмнө ардчилал гэж ярьж гарч ирсэн нөхдүүдийн байгуулсан нийгмийг хар?! Тэр ардчилал чинь хаан байгаа юм бол? Зөвхөн төрөөс төрсөн олигархуудад үйлчилдэг шүүх засаглал, иргэдийг талцуулдаг Ерөхийлөгч нар, газар нутгаа харийн хүмүүст худалдсан, улс төрчдийн гар хөл болсон залуу дарга нар өдөр ирэх тусам олширч байна. Сүүлийн 30 жилийн сонин, хэвлэл, мэдээг үз!!! Энэ үйл явц хаан, хэзээ, яаж зогсох бол, хэн нь зогсоох бол?
2021-03-11
Zochin:
Hun eruuden shuuj huuli bus yum hiij bga humuus kamertai uruund orohuu? Bas ene bichlegee aldah bolowuu
2021-03-10