Блүмберг: Монголын Ерөнхийлөгчийг улс төрийн гүтгэлэгт буруутгаж байна
2021-03-11

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд зургадугаар сард болох сонгуулийн өмнө өөрийг нь хээл хахууль авсан мэтээр ойлгуулах зорилготой, өнөөгийн Ерөнхийлөгч зохион байгуулсан байж болзошгүй гүтгэлгийн золиос болсон гэж Нью-Йоркийн шүүх дээр мэдэгдсэн талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлэлд, "2009-2012 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сүхбаатарын Батболд өөрийг нь асар том авлигын схемийг удирддаг гэх олон улсад үүсгэсэн шүүх ажиллагааг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга санаачилсан байж болзошгүй хэмээн мягмар гарагт болсон шүүх хурал дээр мэдэгдсэн" хэмээн мэдээлсэн байна. 

 

"Дональд Трамптай зүйрлүүлдэг, өмнө нь жудо бөхийн аварга байсан Баттулга 2017 онд үндэстэн дамнасан томоохон корпорациуд Монголын байгалийн баялгийг хулгайлж байна гэж популист үзлийг дэврээснийхээ ачаар төрийн эрхэнд гарсан. Тэрбээр гадаадын уул уурхайн компаниудад улс орноо худалдсан гэж Монголын улс төрчдөд бурууг тохсон юм" хэмээн Блүмберг бичжээ. 

 

Улмаар Батболд болон бусад хүмүүсийг Монголын хоёр том уурхайг оролцуулан авлигын схем үүсгэж, үүнийхээ ачаар 250 сая ам.долларын хууль бус ашиг олсон хэмээн буруутгаж, АНУ, Их Британи, Хонконг, Сингапурын шүүхэд Монголын засгийн газрын агентлаг нэхэмжлэл гаргасан хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Харин эдгээр нэхэмжлэл нь Баттулгын халхавч гэж Батболд үзэж байгаа гэнэ. 

 

"Өнөөдөр бид АНУ-ын торйгийн шүүхэд өгсөн хэрэг нь Монголын ардчилалд учруулж буй аюул, гадаад орнуудад үүсгэсэн шүүхийн нэхэмжлэлүүдийн улс төрийн үнэн бодит сэдлийг ил гаргана" хэмээн Батболдын өмгөөлөгч Орин Снайдер цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ онцолжээ.

 

"Өөрийгөө "ардчиллыг тууштай дэмжигч" хэмээн нэрлэсэн Батболд түүнийг авлигад буруутгаж байгаа нэхэмжлэлүүд нь Баттулгын авторитар байдлын нэг хэсэг хэмээн баталж байна. "Баттулгын удирдлага дор Монголын залуу ардчилал аюул заналд учирж байгаа бөгөөд учир нь авторитар дэглэм рүү Монгол Улс шилжиж байна" хэмээн Батболдын мэдэгдэлд өгүүлсэн" хэмээн Блүмберг агентлаг бичжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Saiganbileg, Batbold gl bugd Amerikt ochij shuuhddeg boljee. Manaih chin ooroo huulitai, shuuhtei, erhzuit tortei uls bish yumuu?
2021-03-11
Zochin:
Танайх мэдээнийхээ гарчигийг бодож өгөөчээ. Блүүмбэрг ерөнхийлөгчийг огт буруутгаагүй байна. Зүгээр л ийм хардлагад өртлөө гэж бичсэн байна шүү дээ. Англи хэл ч монголоор ойлгоод уншиж чадахгүй сэтгүүлчдээ ажлаас нь хал. Нийгмийг төөрөгдүүлээд бүүр.
2021-03-11
Su.Batbold terguutei MAH-iin darga nertei kommunist novsh Hurelsuh ta nar offshort dollariin danstai n unen.OFFSHORT dandaa kommunistuudiin ners bna.ta nar orosiin mafiud buudaj ch bno doo.
2021-03-11
Эн блумбэргд монголын дотоод асуудал ямар хамаа байнаа
2021-03-11
luivarchin batbold min hutsalgui boroogoos hulgailsan altniihaa,uniig tuluu, adgiin luivarchin min, uhsnii chin mongoliin ardchilals zanal uchruulah vee, chi ooroo ter deglemiin ezen ni bz dee
2021-03-11
Пүпа:
Сү Батболд хошногоо ээж аав үр хүүхдээ бодоож яасан ханаж цаддаггүй их шунал вэ?
2021-03-11
зочин:
Доналд Tрамп бишээ Балайдэмиймэр Пуужин ( владимир путин) гэж боддогийн...Энэ 8-р ангийн боловсролтой наймаачин бөх чин.
2021-03-11
Uuriiguu Putin geed bodson Jonhuu
2021-03-11