ШУУД: 80 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа
2021-03-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.11/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд аймгийн салбар лабораторид нийт 21585 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 80 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3561 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй.

 

Тодруулбал, 79 тохиолдол нь Улаанбаатар хотод, нэг тохиолдол нь Төв аймагт бүртгэгдсэн. Шинээр батлагдсан 80 тохиодлын 77 нь ойрын хавьтал байна. Үүнээс 65 хүнээс нь эхний шинжилгээгээр, 12 хүнээс нь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Мөн одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн байршлыг танилцуулбал, 

 

  • Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо

  • Сонгинохайрхан 26 дугаар  дүүргийн 

  • Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо байна. 

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 2847 боллоо. Харамсалтай мэдээ. 21 хоногийн хугацаанд эмчлүүлж байсан 76 настай эмэгтэй нас барлаа. Ингэснээр коронавирус цар тахлын улмаас нас барсан тохиолдол 4 боллоо. Тухайн хүн нь 20 хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад, коронавирус халдвар нь тархмал хатгаа болж хүндэрч нас барлаа. 

 

Өнөөдрийн байдлаар 697 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 646 хүн хөнгөн, хүндэвтэр 43, хүнд 6, маш хүнд 2 хүн байгаа.

 

ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан: 

 

-ГХЯ, ЭМЯ хамтын ажиллагааны хүрээнд ноот бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Япон улсын Засгийн газрын тусламжаар нэг сая хүнд вакцины тусламж авахаар болсон.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Нямхүү эмч маань болгоод л байсан даа. Олоо ч бүр эх толгойгоо алдаж дээ.
2021-03-12
Hatuu hul horiogoo taviaa.:
2 sar duustal hatuu hul horio togtooh bsan yum.ediin zasag avrah geed eruul biegui bolson deer uu? Eruul saruulbaij ediin zasgaa bosgohuu
2021-03-12
АНУ-аас коронавирусын эсрэг Eli Lilly эмийг яаралтай аваач ээ:
АНУ-аас коронавирусын эсрэг Eli Lilly эмийгяаралтай аваач ээ. Маш сайн үр дүнтэй гарсан байна ш дээ. https://www.google.com/amp/s/mobile.reuters.com/article/amp/idUSKBN2B21C0
2021-03-11
Зочин:
8 хүн үхсэн юм биш үү. Корона туссан ч өөр өвчинтэй бол тооцрхгүй гэдэг мунхаг бодлоосоо салаачээ. Ингэж хүмүүсийн тархи угаах хэрэггүй дээ.
2021-03-11
энэ улс төрчид хүний амиар тоглож дууслаа
2021-03-11