ГИХГ: Визийн зөвшөөрөл хүсэх гадаадын иргэдийн анхааралд
2021-03-11

Тусгай үүргийн нислэгээр ирэх гадаадын иргэн, эсвэл улс хоорондын тээвэрлэлт хийж буй жолооч нарт уригч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь зохих ангиллын “визийн зөвшөөрөл”-ийг Гадаадын иргэн, харьяатын газарт урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл гарсны үндсэн дээр хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газраас тухайн гадаадын иргэн нь “орох” зориулалтын виз авсан байна.

 

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэн визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргахыг анхаарна уу. Визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж мэдүүлэх буюу А, Т, В, О ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой бөгөөд ажлын 3-5 хоногт шийдвэрлэгдэнэ.

 

Визийн зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД дарж цахим хаягаар авна уу. Цахимаар визийн зөвшөөрөл мэдүүлэх бол ЭНЭ хаягаар хандана уу.

Shuud.mn
Сонин хачин