Францын Гадаад хэргийн сайд тусгаарлагдав
2021-03-12

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тул уулзалтуудаа бүгдийг цуцлан, долоо хоног тусгаарлалтад орохоор болсон талаар Францын Гадаад хэргийн яам мэдээллээ. 

 

"Гэр бүлийн хүрээлэл дунд нь коронавирусийн халдвартай хүн байсан. Тиймээс сайд долоо хоногийн хугацаатай өөрийгөө тусгаарлаж байна" гэж Францын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Энд дуулгахад, Францад халдварын дэгдэлт буурахгүй байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш тус улсад 3.96 сая халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 89565 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин