ШУУД: 103 хүнээс коронавирус илэрлээ
2021-03-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.12/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ,  Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лаборатори, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул  дүүргийн салбар лабораторид нийт 19341 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  103 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3664 боллоо. Тодруулбал, шинэ тохиолдлуудын нэг зөөвөрлөгдсөн, 102 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнээс, 92 тохиолдол нь ойрын хавьтал бол 11 тохиолдлын халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаа. Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,

 

  • Баянзүрх дүүргийн 6,14,25,26 дугаар хороо

  • Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо

  • Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо

  • Сүхбаатар дүүргийн 1,10,15 дугаар хороонд тус тус байна. 

   

Сүүлийн 24 цагийн хугацаанд  хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо2907  боллоо. Өнөөдрийн байдлаар 740 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 692 хүн хөнгөн, хүндэвтэр 41, хүнд 5, маш хүнд 2 хүн байгаа.

  

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
дэмжиж бна Амарсайхан огцор угаасаа их хуурамч хүн жирийн ард түмний төлөө хийж бгаа юм энэ хүнд юу ч бхгүй, нэр төр албан тушаалын хойноос л явдаг дүр эсгэсэн хуурамч этгээд хүрэлсүхийн өөр нэг хувилбарж
2021-03-13
зочин:
хийлгэх нь хийлгэцгээ хожим нь амаа барив даа
2021-03-13
Зочин:
Буруу хүмүүс төр засагт байгаагийн балгийг ард иргэд л үүрдэг байх даа нөгөө сүртэй эмч эрдэмтэд гэгдэх хүмүүс яасан амаа арьчихсан уу
2021-03-12
archaagui tur:
ийм баян улсын 3хан сая хүнийг Спутник5 аваад тариад нам дарж чадахгүй арчаагүй төртэй юм даа. Ийм л арчаагүй, хариуцлагагүй хүмүүс төрд байгаа учраас монгол улс хөгжиж үгүй байгаа юм залуусаа.
2021-03-12
Үзвэр нээсэн УОК огцор:
Амарсайхан огцор
2021-03-12
зочин:
дэмжиж бна Амарсайхан огцор угаасаа их хуурамч хүн жирийн ард түмний төлөө хийж бгаа юм энэ хүнд юу ч бхгүй, нэр төр албан тушаалын хойноос л явдаг дүр эсгэсэн хуурамч этгээд хүрэлсүхийн өөр нэг хувилбарж
зочин:
Өдөр өнгөрөх тусам хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн "Спутник" вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй вакцинуудыг монгол хүмүүст тариулсаар байна. Одоо АНУ, Орос улсууд улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.
2021-03-12
Зочин:
Европ олон хүн наад вакцинаас болж үхээд Астразенека вакциныг Европт хэрэглэхийг нь үйлдвэрлэгчид нь хүртэл зогсоочихоод байхад Монголд ингэж худлаа яриад заавал хүний аминд хүрч байж ойлгох гээд байгаа юм уу...
2021-03-12