"АстраЗенека" вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн эсэхийг тогтооно
2021-03-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд  ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

 

"АстраЗенека" вакцин хийлгэсэн хүн цус бүлэгнэсэн тохиолдлоор нас барсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байна. Энэ асуудалд манай улс ямар арга хэмжээ авах вэ? 

 

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Одоогоор Европын найман улс уг вакциныг тарихаа түр хойшлуулсан. Учир нь цусны бөөгнөрөл вакцинтай холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа. Мөн ДЭМБ-аас  асуудлыг шалгахаар ажиллаж эхэлсэн гэх  мэдээлэл байна. Манай албаны хүмүүс энэ асуултад хариулах бэлтгэл хангаж байна. Удахгүй мэдээлэл өгнө. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
хонь ямаа бөөгнөрч байгаа биш дээ. Цус бөөгнөрнө гэж ч юу байхав.
2021-03-12
Зочин:
Ууганбаяр минь цусны бөөгнөрөл гэж байхгүй л дээ. Цус бүлэгнэлт шүү. Наадуулаасаа сайн асууж байж ярьж байгаарай. Чи эмнэлгийн мэргэжлийн бус байж болно, гэхдээ чи Монгол улсын ЭМЯ-ыг төлөөлж дуугарч байгаа болохоор мэргэжлийн үг хэллэгээ анхаараарай. Ялангуяа ийм мэргэжлийн бус үг хэллэг их хэлээд байвал эрүүл мэндийн салбарынхан чамайг сонсохгүй болно. Тэгээд олон сүржин үг хэлэх гэсний хэрэггүй. Маш товч, тодорхой, судлагаа, нотлогоотой үг хэлж бай. Бүтэн жил гараа угаа, маскаа зүй, 2 метр зай барь гэдэг үгээ одоо болих хэрэгтэй. Наадах чинь хүн бүрт ЧИХНИЙ ХҮЧИРХИЙЛЭЛ болж гүйцлээ. Бүгд сонсоод ойлгоод хэрэгжүүлээд байна. Тэгж илүү дутуу сул үг хэлж байхаар энэ вакцин хийгдээд байгаа эмнэлгүүдээрээ явж үз. Гадуур нь хүмүүс маш их очерлож байна. Эмнэлэгт багтахгүй байна. Нийслэлд зөвхөн дүүргүүдийн эмнэлгийг махалж тамалж гүйцэж байна. Бүтэн жил шүү... Вакцин хий, ПГУ шинжилгээ ав гээд л... Төр засагтай юм бол энэ олон спорт заалуудаа, кино театрууддаа хүмүүс цуглуулаад вакцинаа хийгээч ээ. Намын их хурал хуралдахаар л том том заалууд нь олдоод байх юм. Ард түмнээ вакцинжуулна гэхээр өрөө тасалгаа нь олдохгүй юм. Засаг барьж буй МАН-ын том ордонд вакцин хийе л дээ...
2021-03-12