Америкийн Новавакс вакцин 96.4 хувийн үр дүн үзүүлжээ
2021-03-12

Америкийн Новавакс компанийн боловсруулсан, шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх вакцин эмгэгийн анхдагч хувилбарын эсрэг 96.4 хувийн үр дүнтэй гэж компанийн албан ёсны цахим хуудас дээр мэдээлжээ. 

 

"Их Британид хийсэн эмнэлзүйн туршилтын гурав дахь шатны дүнгээр энэхүү вакцин нь COVID-19-ийн анхдагч штаммаас үүдсэн хөнгөн, дунд, хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх 96.4 хувийн үр дүнтэй" хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ. Харин Британи штаммын эсрэг Новаваксын вакцин 86.3 хувийн үр дүнтэй нь тогтоогдсон байна.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 11 дүгээр сард Блүмберг агентлаг коронавирусийн эсрэг вакцины эрэлтийн жагсаалтыг гаргаж байсан юм. Энэ жагсаалтад Новавакс компани урьдчилсан захиалгынхаа тоогоор (1.4 тун вакцин, үүнээс 160 саяыг АНУ, 100 саяыг Европ захиалжээ) хоёрдугаарт бичигдсэн бол Жонсон энд Жонсон компани 1.3 тэрбум тун вакцины захиалгатайгаар гуравдугаарт бичигдсэн байна. Харин дэлхий даяар хамгийн их захиалга Британийн АстраЗенека компанийн вакцинд ноогдож байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин