Монгол Улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгох тогтвортой бодлого хэрэгтэй
2021-03-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээс жил бүр хамтран зохион байгуулдаг хэлэлцүүлэг, семиинарын энэ оны дугаарыг “Ковидын дараах шинэ эхлэл” сэдвийн хүрээнд өнөөдөр /2021.03.12/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтад Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь суурийн төлөөлөгч Павит Рамачандран, Дэд Суурин төлөлөөгч Деклан Магий, Азийн Хөгжлийн банкны зөвлөх З.Мөнх-Оргил нар оролцлоо.

 

АХБ-ны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн талаар /2021-2024/ Дэд Суурин төлөлөөгч Деклан Магий “Монгол Улс, АХБ түншлэлийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол улсад өнгөрсөн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон. Харин ирэх дөрвөн жилд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийнхөө удирдлагын чанарыг сайжруулахыг зорьж өргөн хүрээний түншлэлийг бий болгохоор төлөвлөж байна.

 

Хот байгуулалтын чиглэлээр хөрөнгө оруулалтаа илүү далайцтай болгох шаардлагатай гэж харж байгаа. Мөн хөдөөгөөс хот руу, хотоос экспорт руу гэсэн бүс нутгийн холбоосыг буй болгох нь зүйтэй. АХБ заавал төрд санхүүжилт өгч өрийн дарамт үүсгэхгүй хувийн салбарт санхүүжилт олгох үр дүнг харж байгаа. Бодлогын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгох тогтвортой бодлого хэрэгтэй. Монгол Улсад бизнес эрхлэхэд нээлттэй орон гэдгийг харуулах нь зүйтэй” гэдгийг онцлов.

Shuud.mn
Сонин хачин