Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2021-03-13

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсэг, 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин