О.Дашпагма: АстраЗенека вакцины хоёрдахь тунг 56 хоногийн дараа хийнэ
2021-03-13

Улаанбаатар хотын хэмжээнд хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг эхлүүлсэн. Гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 44 цэгт 97 баг 600 гаруй хүний бүргэлдэхүүнтэй ажиллаж нийт 84017 хүнийг халдварын эсрэг вакцины эхний тунд хамруулсан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн албаны дарга О.Дашпагма "Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 44.8 хувьд халуурах урвал илэрч байна. Шинж тэмдэг 2-3 хоног үргэлжлээд арилж байгаа. Хэрэв танд халуурах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилбэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Эхний тунд хамрагдсан хүмүүс тайвшрах болоогүй. Хоёрдахь тунг хийлгэсний дараа 7-14 хоногийн дараа танд дархлаа бүрэн тогтох учраас өөрийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг анхааруулъя. Энэ долоо хоногт хөдөлгөөнт хүн ам буюу худалдааны салбарт ажиллаж байгаа, хамгийн олон хүнд үйлчилж, харьцдаг хүмүүсийг вакцинжуулна" гэж мэдээллээ.

 

Вакцины эхний тунг хийлгэсэн иргэд хоёрдахь тунг тариулах хугацаа дөхөж байгаа. АстраЗенека вакцины хоёрдахь тунг 28 хоногийн дараагаас хийх тухай мэдээлж байсан ч ДЭМБ-ын зөвлөснөөр найман долоо хоногийн дараа эхлүүлэх болсныг ХӨСҮТ-ийн албаны дарга О.Дашпагма хэллээ. Мөн энэ вакцины дархлаажуулалтыг дэлхийн зарим улс, оронд түр зогсоосон ч ДЭМБ-аас вакцинжуулалтыг үргэлжлүүлэхийг уриалжээ. 

 

Монгол Улс вакцинд хамрагдах ёстой хүн амийн 12 хувийг дархлаажуулах хэмжээний вакцин хүлээн аваад байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
chi emch umuu, guilgachin avgai be, internetees heden um olood harchiihgui
2021-03-14
Badarch taxar:
Oor wakstinuudin tungiin zai oirhon ene astrag bolichih
2021-03-14
shaa:
дэлхии наад хогиин вакцинааас татгалзааад эхэлчихлээээ малуудааа
2021-03-14
тэнэг хүүхэн
2021-03-14
Зочин:
Өмнөх ЭМЯ-ны сайд, ХӨСҮТ-ийн захирал зэрэг хүмүүс вакцинжуулалтыг яаран эхлүүлэхгүй гээд байсан нь зөв байсан юм биш үү. Зай нь хол ч гэсэн аюулгүй, найдвартай бол ч асуудал алгаа
2021-03-13
Эхний тунг хийлгэсэн хүмүүсээ 28 хоногийн дараа вакцинжуулаачээ. Яасан тэнэг юм бэ? ДЭМБ-ын дарга үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн байлаа шдээ. Энэ хооронд COVID авбал яах вэ? Мал юмаа
2021-03-13
70 honogiin daraa songuuli bolson baix uu
2021-03-13
зочин:
Мэлхий хурдаар вакцинжуулж байдаг Дээрээс нь 2 тунх хийлгэнэ гэхээр хугацаа улам сунгах юм байна даа
2021-03-13
багш:
Гаднын хэвлэлд завсрын зай их байх тусам хамгаалах чанар нэмэгдэж байна гэсэн мэдээ гарсан байна лээ.
2021-03-13
2-р тунг хийх вакцин бахйгү йболсон юм болов уу
2021-03-13
Zochin:
Эд нар чинь яагаад л зоруутэй яриад бна даа эхлээд 14-21 хоногийн дараа хоер дахь тунг тариулна гэж бсан одоо болохоор 56 хоног гээд бдаг урьд тариулсан нь хучгуй болох юм биш уу
2021-03-13
багш:
Гаднын хэвлэлд завсрын зай их байх тусам хамгаалах чанар нэмэгдэж байна гэсэн мэдээ гарсан байна лээ.