АНУ 37 сая хүнийг вакцинжуулалтад бүрэн хамруулжээ
2021-03-15

АНУ-д вакцинжуулалтын хөтөлбөр эхэлснээс хойш гуравдугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд 105 703 501 тун вакцин хийжээ.

 

АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр хүн амын 13.5 хувь буюу 36 929 777 хүн вакцинд бүрэн хамрагдсан гэнэ. Харин АНУ-ын дөрвөн хүн тутмын нэг нь вакцины эхний тунг хийлгүүлжээ. Насны ангиллын хувьд 65-аас дээш насныхны 61.1 хувь нь эхний тун вакцинаа тариулсан бол 32.4 хувь нь шаардлагатай хоёр тунг хоёуланг нь тариулсан байна. 

 

АНУ-д Модерна, Пфайзер, Жонсон энд жонсон компанийн 135.8 сая тун вакцин бэлэн байгаа гэнэ. Энд дуулгахад, 328 сая хүн амтай энэ улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 29.3 сая бүртгэгдсэнээс 530 мянга гаруй хүн халдварын хүндрэлийн улмаас нас барсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин