Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулна
2021-03-15

 

Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа.

 

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Монгол Улс коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлж, өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүнээ хамрууллаа. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая хүнээ дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдөр 44 цэгт 97 баг тогтмол ажиллаж байна. АстраЗенека вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ. БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм. Ирэх долоо хоногийн дундаас 50-64 насны иргэд,  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насныхныгаа вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Бүлтрэх яах вэ. Хорио цээрээ зарлаачээ
2021-03-15
Зочин:
ХУДЛАА ТОМ ТОМ БҮЛТРЭЭД ПОПРООД БАЙХ ЮМ. ТА НАР ЭНЭ ХООСОН СПОРТ ЗАЛ, КИНОТЕАТРУУДАА АШИГЛААД ХУРДАН ШУУРХАЙ, ОЛОН ГАЗАРТ ЗЭРЭГ ВАКЦИНАА ХИЙГЭЭД ДУУСГАЧИХААЧ ЭЭ. ХУДЛАА Л ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАА ТАМЛААД БАЙХ ЮМ. ЯМАР Ч ЧАДВАР, ЭРХ МЭДЭЛГҮЙ, АСУУДЛАА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ, НАМ ДАГАСАН САЛБАДАЙНУУДААР ДАРГА ТОМИЛЧИХСОН. "УРАГШГҮЙ НОЁНД УХААНГҮЙ АЛБАТ"-ЫН ҮЛГЭР БОЛЖ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ
2021-03-15
зочин:
яг цэг дээр нь ажиллаж байгаа эмнэлгийн ажилчидаа анхаарч ажиллах хэрэгтэй маш их ачаалалтай ажиллаж байна. иргэд ухамсартай үйлчлүүлмээр зай хоорондоо барих хэл ам хийгээд л явахаа болимоор
2021-03-15