Тусгаарлах байранд коронавирусийн халдваргүй 70 настай эмэгтэй нас барсан
2021-03-15

Тусгаарлах байранд хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Энхболд ""Монголика нэртэй тусгаарлах байранд энэ сарын 11-нд Төв аймгаас ирж тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барлаа. Энэ хүн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан ч гуравдугаар сарын 12-ны шинжилгээгээр хариу сөрөг гарсан. Анх тусгаарлах байранд ирэх үед СЭМҮТ-ээс эмч ирж үзээд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалтай байна гэсэн дүгнэлт танилцуулаад байлаа. 

 

Харамсалтай нь иргэн өчигдөр гэнэт нас барсан. Ар гэрээс хүсэлт гаргавал задлан шинжилгээ хийнэ. Халдварын эрсдэл багатай хүн байсан учраас суурь өвчний шалтгааны улмаас нас барсан байж болзошгүй" гэв. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yasan bayan ls we?.naad tusgaarlah bairaa boliochee geriin horiond bailgaach.1 negneesee haldvar tend avch bna.
2021-03-16