Ковид-19: Хөвсгөл аймагт халдвар гарч, хөл хорио тогтоолоо
2021-03-17

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ковид-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байсан. Тэгвэл уг халдвар батлагджээ. Улаанбаатараас ачаа тээвэрлэж очсон жолооч болон гэр бүлийн зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Шинжилгээг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хийсэн бөгөөд баталгаажуулахаар Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв рүү илгээжээ. Хариу нь өнөөдөр гарах аж.

 

Халдвартай холбогдуулан Мөрөн болон Цэцэрлэг сумын бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийн үйл ажиллагааг энэ сарын 18-ны өдрийн 06 цаг хүртэл түр зогсоолоо. Мөн аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг энэ сарын 20-ны өдөр хүртэл хориглов. Олон нийтийг хамарсан хурал, цуглаан, зөвлөгөөн, РС тоглоом, аялал зугаалга, үзэсгэлэн худалдаа бүжгийн клуб, диско бар, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг өчигдрөөс энэ сарын 20-ны 09 цаг хүртэл зогсоолоо. Хүнс болон барааны захын үйл ажиллагааг 3 сарын 17, 18-ы өдрүүдэд түр зогсоож ариутгал халдваргүйтгэлийг хийнэ. Бөөний болон томоохон худалдаа үйлчилгээний төвүүд мэргэжлийн байгууллагаас баталсан хуваарийн дагуу ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр болжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Амарсайхан лалар монголыг сүйтгэлээ. Ямар ч автяас чадвар алга
2021-03-17