ШУУД: 130 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-03-17

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.17/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Дэд захиарал Э.Тэмүүлэн: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид нийт 16800 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  130 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо. Тодруулбал, 129 тохиолдол нь дотоодод бүртгэгдсэн бол нэг тохиолдол зөөвөрлөгдсөн. Дотоодод бүртгэгдсэн 129 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Иймд нийслэл хотод батлагдсан тохиолдол 3458 болжээ. 

 

Шинээр халдвар авсан хүмүүсийн 120 нь ойрын хавьтал бол есөн хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.  Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,

 

  • Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хороо 

  • Баянгол дүүргийн 7 дугаар хороо

  • Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо 

  • Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 

  • Хан-Уул дүүргийн 5,9,21 дугаар хороо тус тус байна. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3131  болж байна. Өнөөдрийн байдлаар 1133 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1030 хүн хөнгөн, хүндэвтэр 92, хүнд 8, маш хүнд 3 хүн байгаа.

 

Халдварын нөхцөл байдал маш хүнд,  тархалт, эрсдэл өндөр байгаа энэ үед бүгд хамтран ажиллаж байж цар тахлыг даван туулах боломжтой. 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин