ШУУД: Сүүлийн 24 цагт 158 хүний шинжилгээнд халдвар илэрлээ
2021-03-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.18/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 17044 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 158 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 4498 боллоо. Шинээр батлагдсан  149 тохиолдол нь нийслэлд, 9 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн. Тодруулбал, Хөвсгөл аймагт 7, төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр орон нутгийн нийт өвчлөл 358 болжээ. 

 

Батлагдсан тохиолдлуудын  137 нь ойрын хавьтал бол 21 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,

 

  • Баянзүрх дүүргийн 5, 10, 22  дугаар хороо 

  • Баянгол дүүргийн 13,15,25 дугаар хороо

  • Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороо 

  • Сонгинохайрхан дүүргийн 6,8,20,25,41 дугаар хороо 

  • Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо тус тус байна. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3212 болж байна. Өнөөдрийн байдлаар 1201 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1075 хүн хөнгөн, хүндэвтэр 115, хүнд 8, маш хүнд 3 хүн байгаа.

 

Сүүлийн үед тохиолдол, биеийн байдал нь нэн хүнд болон хүнд хүний тоо нэмэгдэж байна. Харамсалтай мэдээ. Өнөөдөр эмчлэгдэж байсан хүмүүсээс нэг хүн нас барлаа. Тухайн хүн  89 настай, эрэгтэй. ХӨСҮТ-д 24 хоног эмчилгээ хийлгэсэн. Үүнээс 16 хоногт нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас баржээ. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн, амьсгалын дутагдал, артерийн даралт, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй.  Амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барлаа. 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
Амарсайхан муу байна:
Нэг хаалга, нэг шинжилгээ үргүй зардал боллоо ОГЦОР
2021-03-18
Hudlaa daa, tiim olon hun haana bgaad bna.
2021-03-18