ШУУД: Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжсэнгүй
2021-03-18

11:30 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын нөхөн сонгуулийн товыг аравдугаар сард явуулахаар СЕХ санал оруулж байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

 

-УИХ-ын нөхөн сонгуулиар эрх баригч хүчин МАН нэр дэвшүүлж хэрэггүй. Эрх баригч хүчин парламентад үнэмлэхүй олонх байгаа. Бусад улс төрийн хүчиндээ боломж олгох хэрэгтэй гэлээ. Зарим гишүүд нөхөн  сонгуулийн хугацааг  хойшлуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. 

 

Ийнхүү тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Дараагаар нь Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай  Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцэж эхлэв. ЕТГ-ын дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. Дараагаар нь гишүүд санал хэлэв. 

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

 

-Ярианы сэдэв алдахад 17 жилийн ял яригдаж байсан түүх бий. Элчин сайдын компьютерээс ямар мэдээлэл алдагдсан бэ. Энэ мэдээлэл дотроосоо байгаа бол ГХЯ-нд энэ асуудлыг түрүүлж тавьсан уу. Та нар мэдээгүй байхад өөр сувгаар цацагдсан уу. Дипломат албаны мэдээлэл дамжуулах шугам хатуу дэгтэй. Ё.Отгонбаяр сайдын тухайд маш их хүчин чармайлт гаргаж ажилласан шүү. Ажлын үр дүн тодорхой байгаа шүү. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

 

-Ё.Отгонбаяр үтэр түргэн эх орондоо ирэх хэрэгтэй. Оюутолгойн асуудлаар Нью-Йоркийн шүүх дээр явж байхад Ё.Отгонбаяр мэдээгүй байж болохгүй. Энэ хүн мафийн төлөөлөгч болсон байна. 

 

ЕТГ-ын дарга Ө.Шижир:

 

-Энэ бол улстөржиж байгаа асуудал биш. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайдаар Ё.Отгонбаярыг томилохдоо тодорхой асуудал ирсэн. Элчин сайд Ё.Отгонбаяр худалдааны чиглэлээр ямар ч уулзалт хийгээгүй. Эгүүлэн татах үндэслэл нь тодорхой байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийсэн. Өнөөдөр улстөржсөн сэдэв маш их байгаа. Харин энэ бол улстөржилт биш ажлын хариуцлага тооцох зүйл яриад байна. Ерөнхийлөгчийн эгүүлэн татах үндэслэл дээр улс төртэй холбоотой нэг ч үг өгүүлбэр байхгүй гэв. 

 

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Байнгын хорооны саналаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг дэмжээгүй байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар байнгын хорооны санал дэмжигдлээ. 

Н.Нягт 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв ганц ч болов зөв хүн улсаа төлөөлсөн нь дээр Отгонбаяр элчин сайд хариуцлагатай мэдлэгтэй мэргэшсэн дипломат,улс төрч гэж боддог шүү
2021-07-04
irgen:
said baihdaa zunduu ideed avgai ni 15 hadgalamjiin devtertei gyilgee orj garcg baidag shalgaj bna geed bsn hahuuli uguud tend suujee
2021-03-19
Кк:
Ёк нь Элчээ татаж чадахгүй. Томилж чадахгүй Сонин ч улс болдоо. Шившиг болж бнаа.
2021-03-18
Ёстой фяздуу юм аа
2021-03-18
Ялтан гишүүнтэй бүр амар боллоо
2021-03-18
Иргэн:
Сү. Батболдын гар хөлүүд хаа сайгүй байна даа
2021-03-18
Unen shu !!!!!!!!!!!!!!!!:
Mongoliin toloo yu ch hiiddeggui humuusiig bitgii Elchingeer suulgaj bai l daa Ungart baigaa elchi ch mon adil estoi heleh ch muu ug oldohgui b na !
2021-03-18