Коронавирусийн халдвартай, хавсарсан эмгэгтэй иргэн нас баржээ
2021-03-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.18/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-Сүүлийн үед тохиолдол, биеийн байдал нь нэн хүнд болон хүнд хүний тоо нэмэгдэж байна. Харамсалтай мэдээ. Эмчлүүлж байсан хүмүүсээс нэг хүн нас барлаа. Тухайн хүн  89 настай, эрэгтэй. ХӨСҮТ-д 24 хоног эмчилгээ хийлгэсэн. Үүнээс 16 хоногт нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас баржээ. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн, амьсгалын дутагдал, артерийн даралт, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй.  Амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барлаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин