COVID-19: Эрдэмтэд 65-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахыг анхааруулав
2021-03-18

Данийн эрдэмтдийн мэдээлснээр 65-аас дээш насныхан коронавирусийн халдвар дахин авах эрсдэл өндөр байдаг гэнэ. Тэдний судалгааны нийтлэл Lancet сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

 

Эрдэмтдийн тогтоосноор коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авахаас 80.5 хувь сэргийлэгддэг ч 65-аас дээш насныханд энэ магадлал 47.1 хувь болтлоо буурдаг гэнэ. Тиймээс цар тахлын үед ахмад настнуудыг хамгаалах, тэднийг нэн тэргүүнд вакцинд хамруулах шаардлагатай гэдэг нь энэ судалгаагаар харагдаж байна гэж Данийн эрдэмтэд цохон тэмдэглэсэн байна.

 

Өмнө нь Оросын эмч нар коронавирусийн халдвар дахин авах эрсдэлийг үүсгэж болох хэд хэдэн шалтгааныг нэрлэж байлаа. Тэдгээрийн дунд эм бэлдмэл уусны улмаас дархлаа суларсан, эсрэг биетийн тоо нь буурсан хүмүүс дахин халдвар авах боломжтой гэнэ. Мөн зарим хүмүүс коронавирусийн халдвар авсны дараа ч хангалттай хэмжээгээр дархлаатай болдоггүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол бол өөрөө. Америк вакцинаар 65 наснаас дээшхи хүмүүсийг хамгаалж байна. Монгол бол Сайд дарга нар нь хөөцөлдөөд олж чадахгүй байгаа тул тэд нарыгаа бушуухан хоол их хороогүй дээр нь үтэр түргэн буцаахаар шийдээд байнаа.
2021-03-18