Монголын хоёр теннисчин олимпийн эрхээ авлаа
2021-03-19

Катар улсын Дохо хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчлэн оролцож байна. Манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт тогложээ.

 

 

Энэхүү хэсэгт 12 орон өрсөлдөж, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар Токио-2020 олимпын наадамд оролцох эрхээ авчээ.

 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын хороо

Shuud.mn
Сонин хачин