Вакцины бүрэн тунг хийлгэснээр өвчлөлийн хүндрэл, нас баралтаас сэргийлнэ
2021-03-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.19/ хийлээ. ХӨСҮТ-ийн  Дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Вакцин хийлгэсэн хүмүүсээс хэдэн хүн нь халдварт өртсөн байна вэ? Тусгаарлах уу? Дахин вакцин хийх үү? 

 

ХӨСҮТ-ийн  Дэд захирал Э.Тэмүүлэн: 

 

-Одоогийн байдлаар вакцины эхний тунг хийлгэсэн ч халдвар авсан цөөн тооны хүн бий. Вакцины эхний тунг хийлгэсэн гэдэг нь дархлаа тогтсон гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, вакцины эхний тунг хийлгэсэн ч гэсэн халдварт өртөх эрсдэлтэй.

 

Харин хоёр дахь тунг бүрэн хийлгэснээс 14 хоногийн дараа дархлаа тогтоно. Гэхдээ вакцины бүрэн тунг хийлгэсний дараа дархлаа тогтоно гэдэг нь тухайн өвчнөөс 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш. Бүх вакцин өөрийн гэсэн тодорхой үр нөлөөтэй. Бүх төрлийн вакцин бүрэн тунг авсны дараа өвчлөл хүндрэх, нас барахаас сайн хамгаалж байна гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс вакцины бүрэн тунг зайлшгүй хийлгэх нь өвчлөлийн хүндрэл, нас баралтаас сэргийлнэ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Солонгост вакцин хийлгээд 2 долоо хоногийн дараа корона туссан хүн байна. Вакцин найдваргүй
2021-03-19