Баянгол дүүргийн 25 дугаар хорооны иргэдээс өнөөдөр шинжилгээ авна
2021-03-21

Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагаас Баянгол дүүргийн 25 дугаар хорооны

Голден парк хотхоны 101-108

Цоглог хотхоны 201-203 байр

Түвшин өргөө хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг коронавирус халдварын тандалт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Уг шинжилгээг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг өрх бүрээр явж авна. Харин тус хороонд хатуу хөл хорио тогтоохгүй юм.

Shuud.mn
Сонин хачин