Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдийг мөргөж амийг нь хохироожээ
2021-03-22

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.03.20-21-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь эрсэдсэн байна. 

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2021.03.21-ний өдрийн 14.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам, “Мишээл” эмнэлэгийн зүүн замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амийг хохироосон

 

2021.03.21-ний өдөр 11.00 цагийн орчимд Төв аймаг Баян сум Цавчир 3-р баг “Мушгиа” гэх газар  /сумын төвөөс хойш 8км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч амиа алдсан байна.

 

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 129  зөрчил илрүүлсний 89 нийслэлд, 40 орон нутагт   бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

Эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, 0-10 хүртэлх насны хүүхдийг явганаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал гартаа хөтөлж, тэвэрч явахыг цагдаагийн байгуууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин