Шинжилгээ сольж, хольсон ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны сувилагчийг шалгаж байна
2021-03-22

ХӨСҮТ-ийн коронавирусийн шинжилгээ авч буй ажилчид өөр хүний сорьцод шинжилгээ хийх зэргээр маш ноцтой зөрчил гаргаж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн.

 

Энэхүү зөрчлийн шалгалтын талаар ЦЕГ-аас тодруулахад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны сувилагч хамаарал бүхий этгээдээс журам зөрчин хууль бусаар шинжилгээ авсан асуудал дээр холбогдох шалгалтууд хийгдэж байна. Эрүүгийн цагдаагийн албан дээр ажлын хэсэг гараад шалгалтын ажиллагаа явагдаж байгаа" гэлээ. 

 

Шадар сайд С.Амарсайхан "ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний өмнөөс шинжилгээ авдаг. Нөхрийнхөө өмнөөс эхнэр нь шинжилгээ өгсөн. Гэтэл нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Эхнэр нь хоёр, гурван удаа шинжилгээ өгөөд хариу нь эерэг гарсан. Ингээд ойрын хавьтлаа хөөж байтал жинхэнэ батлагдсан тохиолдол сөрөг гараад батлагдаагүй тохиолдол эерэг гараад байдаг. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлуудын нэг” хэмээсэн юм. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин